HALDLAGA-1.jpg

2017-11-02 10:19
АНУ-ын Нью-Йоркт хотод ачааны машины жолооч эр дугуйн замаар явж буй дугуйчид болон хажуугаар нь зөрж өнгөрч буй хүмүүсийг дайрчээ. Энэ хэргийн улмаас найман хүн амиа алдсан тухай Нью-Йорк хотын дарга Билл де Бласио мэдэгдлээ. Зургаан хүн газар дээрээ нас барсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгдэх замдаа гэмтлээ дийлэлгүй амиа алдсан байна. Хотын засаг захиргааны мэдээлснээр […]

taj_maxal.jpg

2017-11-02 10:09
Манай гарагийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог Таж Махалын бунханд хүнд хэцүү цаг үе ирээд байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй гантиг чулууных нь өнгө шарлаж, сэргээн засварлах явцад зарим нарийн хийц нь эвдэгдэн, жил бүр зорин ирдэг жуулчдын тоо ч багасаж байгаа юм. Тэгвэл өөр нэг аюул бий болсон нь Энэтхэгийн Хинду шашинтан үндсэрхэг үзэлтнүүд Таж Махалыг […]

oyunchimeg-1.jpg

2017-11-02 09:59
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрны оршин суугчидтай уулзлаа. Дээрх хоёр байрны 96 өрхийн 500 гаруй иргэд орон байрныхаа нөхцөл сайжруулах дахин төлөвлөлтийн асуудлаар Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргасны дагуу Байнгын хорооны гишүүд ийнхүү ажилласан юм. Уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна Барилга, хот […]

donaldtrump_daughter.jpg

2017-11-01 19:04
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү бага Дональд Трамп охин Хлоигийнхоо Хэллоуины баяраар цуглуулсан чихрээс хувь авах гэж байна. Энэ тухай тэрбээр “Твиттер”-тээ жиргэжээ. Тэрбээр “Өнөөдөр би Хлоигоос чихрийнх нь тал хувийг авч, гэртээ үлдсэн хүүхдүүдэд өгөх бодолтой байна. Социализмд сургахад хэзээ ч эртдэхгүй” хэмээн бичжээ. Трамп энэхүү жиргээндээ цагдаагийн хувцас өмссөн гурван настай охиныхоо зургийг […]

tsahilgaan.jpg

2017-11-01 15:47
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьснаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан […]

selena.jpg

2017-11-01 15:06
Дуучин, жүжигчин, продюсер Селена Гомес “Billboard” сэтгүүлээс шалгаруулдаг “Оны шилдэг эмэгтэй”-гээр шалгарчээ. “Хөгжим дэх эмэгтэйчүүд” ёслолын хүрээнд болох шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 30-нд Лос-Анжелест болно. “The Hollywood Reporter-Billboard Media Group”-ийн ерөнхийлөгч Жон Аматогийн тэмдэглэснээр Гомес нь зөвхөн хит парадуудад тэргүүлээд зогсохгүй олон нийтийн хамарсан үйл ажиллагаа эрхэлдгээрээ шалгарсан гэнэ. Өмнө нь энэхүү шагналыг […]

ENKHBOLD.jpg

2017-11-01 14:58
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох, үүнд нийт 54.9 тэрбум төгрөг зарцуулах асуудал багтсан байгаа. Гэвч энэхүү шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих болно гэдгээ Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан мэдэгдээд (2017.10.27) байсан. Өнөөдөр (2017.11.01) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар дахин байр сууриа илэрхийлжээ. Тэр […]

NUB.jpg

2017-11-01 14:43
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НҮБ-ын Суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. Шадар сайдаар томилогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч, үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлэв. Энэ зорилт олон салбар, өргөн хүрээг хамардаг учир цаашид салбар хоорондын уялдааг […]

BH.jpg

2017-11-01 14:35
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.01) хуралдаан 10 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалав. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн […]

Shi.jpg

2017-11-01 14:26
Шинзо Абэ өнөөдөр (2017.11.01) Японы Засгийн газрын тэргүүнээр дахин сонгогдлоо. Өнгөрсөн сарын сонгуулиар Либераль ардчилсан намын тэргүүлдэг эрх баригч эвсэл парламентын доод танхимын суудлын гуравны хоёрыг авсан билээ. Харин шинэ парламент Ерөнхий сайдаар ийнхүү Шинзо Абэг дахин сонголоо. Шинзо Абэ 2021 оныг хүртэл Ерөнхий сайдаар ажиллахаар болж байна. Ингэснээр тэрбээр Японы дайны дараах түүхэнд энэ […]