Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд Таж Махалыг гадуурхсаар байна

2017-11-02 10:091min0
taj_maxal

Манай гарагийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог Таж Махалын бунханд хүнд хэцүү цаг үе ирээд байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй гантиг чулууных нь өнгө шарлаж, сэргээн засварлах явцад зарим нарийн хийц нь эвдэгдэн, жил бүр зорин ирдэг жуулчдын тоо ч багасаж байгаа юм. Тэгвэл өөр нэг аюул бий болсон нь Энэтхэгийн Хинду шашинтан үндсэрхэг үзэлтнүүд Таж Махалыг исламын соёлын өв гэж гадуурхах болсон явдал. Өмнө нь ийм яриа гардаг байсан ч сүүлийн хэдэн сард улам хүчтэй яригдах болжээ. Тэд дөрвөн зууны түүхтэй Моголын дурсгалыг харь шашны байгууламж тул Энэтхэгийн түүхэнд нэрийг нь дурдахыг хориглох хэрэгтэй гэж үздэг юм.

Эх сурвалж: tv5.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй