Angela-Merkel.jpg

2017-11-03 12:16
Германы канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүллээ. Хоёрдугаар байрт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй оржээ. Харин гуравдугаарт “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийнг гэргий Мелинда Гейтс орсон бол “Facebook”-ийн үйлдлийн захирал Шерил Сэндберг, “General Motors”-ын ерөнхий захирал Мэри Барра нар айргийн тавд бичигджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн охин, Цагаан ордны ахлах […]

terror.jpg

2017-11-03 12:07
“Исламын улс” алан хядах бүлэглэл хэд хоногийн өмнө Нью-Йоркийн төвд болсон алан хядах ажиллагааны хариуцлагыг хүлээлээ. Энэ тухай “Reuters” агентлаг өнөөдөр (2017.11.03) мэдээлсэн байна. Үүнээс өмнөхөн “The New York Times” сонинд алан хядах ажиллагааг гүйцэтгэсэн, Узбекистаны иргэн Сайфулло Саипов Исламын улсын суртал ухуулгын нөлөөн дор халдлагаа үйлдсэн гэдгийг мөрдөгчдөд хэлжээ. Саипов суртал ухуулгын материалыг өөрийнхөө […]

TRUMP-1.jpg

2017-11-03 12:05
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон картны сугалааг цуцлахыг уриаллаа. Урьдчилсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн мягмар гаргат Манхэттенд террорист халдлага үйлдсэн Сайфулло Саипов гэгч энэхүү сугалаагаар 2010 онд тус улсад байнга оршин суух эрхтэй болжээ. Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр би олон төрлийн сунгалааны хөтөлбөрийг зогсоох үйл явцыг эхлүүлж байна. Би конгрессоос энэхүү хөтөлбөрөөс […]

DOLLAR.jpg

2017-11-03 11:59
Сүүлийн нэг жилд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байна. Үүнд дараах хүчин зүйлс голлон нөлөөлөв: Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр экспорт энэ оны IX сард 4,313 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32 хувь өссөнөөр гадаад худалдааны […]

DORNOGOVI.jpg

2017-11-03 11:55
Монгол Улсын Шадар сайд, Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны арваннэгдүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд тэрээр Айраг сумын Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн […]

zam.jpg

2017-11-03 11:30
“Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр (2017.11.03) өглөөнөөс түр хаалаа. Тодруулбал, “Нарны хороолол”-оос зүүн тийш буюу шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарласан байна. Хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна. Зам хааснаас болж энэ хэсэгт түгжрэл үүсчээ.

pas.jpg

2017-11-03 11:25
Өнөөдөр (2017.11.03) Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар  хамтран зохион байгуулж буй энэ хурлаар иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг […]

TUSUV.jpg

2017-11-03 11:16
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны Төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар  бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш  долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Манай Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас […]

BATTULGA.jpg

2017-11-03 11:13
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох, үүнд нийт 54.9 тэрбум төгрөг зарцуулах асуудал багтсан байгаа. Гэвч энэхүү шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих болно гэдгээ Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан мэдэгдээд (2017.10.27) байсан. Харин өнөөдөр (2017.11.03)  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай […]

julia.jpg

2017-11-03 10:57
Итгэхэд хэцүү ч гэлээ Жулия Робертс 10 дугаар сарын 28-нд 50 насыг зоогложээ. Жүжигчин бүсгүй энэ өдрөө гэр бүлийнхээ хүрээнд даруухан өнгөрүүлсэн бөгөөд Холливудэд албан ёсны баяр, үдэшлэг зохион байгуулсангүй. Тэр ч бүү хэл хүмүүс түүнд баярын мэнд хүргэсээр байгаад маш их дургүйцжээ. Жулия үнэндээ насны ялгаагаа олж харахгүй байгаа гэнэ. Уг нь түүний хувьд […]