Германы канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүллээ. Хоёрдугаар байрт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй оржээ. Харин гуравдугаарт “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийнг гэргий Мелинда Гейтс орсон бол “Facebook”-ийн үйлдлийн захирал Шерил Сэндберг, “General Motors”-ын ерөнхий захирал Мэри Барра нар айргийн тавд бичигджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн охин, Цагаан ордны ахлах зөвлөх Иванка Трамп 19, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Ники Хейли 43-д орсон байна. Түүнчлэн дуучин Бейонсе 50, Тейлор Свифт 85-д тус тус оржээ.
Эх сурвалж: Forbes