“Исламын улс” алан хядах бүлэглэл хэд хоногийн өмнө Нью-Йоркийн төвд болсон алан хядах ажиллагааны хариуцлагыг хүлээлээ. Энэ тухай “Reuters” агентлаг өнөөдөр (2017.11.03) мэдээлсэн байна.
Үүнээс өмнөхөн “The New York Times” сонинд алан хядах ажиллагааг гүйцэтгэсэн, Узбекистаны иргэн Сайфулло Саипов Исламын улсын суртал ухуулгын нөлөөн дор халдлагаа үйлдсэн гэдгийг мөрдөгчдөд хэлжээ. Саипов суртал ухуулгын материалыг өөрийнхөө гар утсаар үздэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл тэрбээр эмнэлэгт хэвтсэнийхээ дараа эмнэлгийн өрөөндөө Исламын улсын бэлгэдлийг байршуулахыг хүсч байгаагаа ярьжээ.
Эх сурвалж: ТАСС