Сүүлийн нэг жилд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байна. Үүнд дараах хүчин зүйлс голлон нөлөөлөв:
Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр экспорт энэ оны IX сард 4,313 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32 хувь өссөнөөр гадаад худалдааны нийт тэнцэл сайжирч, төлбөрийн тэнцэл 201 сая ам.долларын ашигтай гарсан;
Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүдийг хийсэн;
Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж, 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татлаа. Бондын санхүүжилт энэ сарын 2-нд орж ирснээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам.доллараас давсан;
Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах аравдугаар сарын 24-ний мэдээгээр 16.8 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8 хувь нэмэгдсэн;
Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусаж байгаа бондуудын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн гэж төв банкнаас мэдээллээ.
1 comment
dutuu bn malaa. Interneteer business hiigched bolon mungu oldog mash olon hun bii bolson. Ted nar mongoldoo asar ih horongo oruulalt hiij bga shuu