forbes.jpg

2017-10-21 09:25
Дэлхий даяар хүмүүс улам л баяжиж байна. Харин тэр асуудал тэрбумтан Ерөнхийлөгчид хамаагүй гэж CNNMoney мэдэгдлээ. Forbes сэтгүүлийн хамгийн баян 400 америкчуудын жагсаалтыг гаргасан бөгөөд энд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө 600 сая доллараар буурч 3.1 тэрбум болсныг харуулжээ. Өнгөрсөн онд уг жагсаалтын 156-д байсан Трамп одоо 248 хүртэл ухарчээ. Сэтгүүлд тэмдэглэснээр, “хэрэглээнд хамаатай […]

china-4.jpg

2017-10-21 09:20
Хятадын коммунист нам (ХКН; Жунго гунчаньдан) бол БНХАУ-ын төрийг баригч нам бөгөөд 89.5 сая гишүүнтэй дэлхийн цорын ганц улс төрийн нам юм. Намын дүрмийнх нь дагуу дээд үзэл санаа ба эцсийн зорилго нь коммунизм байгуулах. Өөрийн үйл ажиллагаандаа марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопиний онол болон гурвалсан төлөөллийн чухал үзэл санааг удирдлага болгодог байна. […]

ene.jpg

2017-10-21 09:15
Америкийн хувцасны “Reformation” брэнд эмэгтэйчүүдийн жийнсэн хувцасны шинэ эгнээг бүтээлээ гэж Forbes сэтгүүл мэдээлэв. Нийт 46 хувцасны төрлөөс бүрэлдсэн эгнээ аравдугаар сарын 26-наас эхлэн худалдаанд гарна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд усны хэрэглээг 2/3 дахин багсгаж, даавуу бага гарзадсан. Мөн хортой будаг, хлорын цайлгагч зэргийг ашиглаагүй гэжээ. Энд өмдний цахилгаан товч нь ур талаасаа, ар нуруу хүртэл үргэлжилсэн Celtic […]

suvilagch.jpg

2017-10-21 09:10
Түүнийг Лорен гэдэг одоо 31 настай, АНУ-д амьдардаг. Бүсгүй өөрийн ажлаар бахархдаг. Эрүүл мэнддээ дэндүү анхаардаг ба түүнийгээ “инстаграмаар” бусад түгээхийг эрмэлздэг аж. Лорен Дрейн 16 настайгаасаа ажил хийж эхэлсэн гэнэ. Флорида хотын нэгэн эмнэлгийн зүрхний тасагт тэр найм дахь жилдээ асрагч хийж байна. Цайвар үстэй бүсгүй эрүүл мэндийнхээ төлөө хэтэрхий их санаа тавьдаг ба бүх чөлөөт цагаа […]

enkhamgalan.jpg

2017-10-20 18:40
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр шийджээ. Энэ албан тушаалд МАН-ын Удирдах зөвлөл Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг өрсөлдүүлэх санал гаргасан ч бүлгийн хурал дээр хамгийн олон саналыг Л.Энх-Амгалан авсан байна. УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Л.Энх-Амгалан УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар […]

mungu-1.jpg

2017-10-20 18:04
Монголбанкнаас өчигдөр инфляцийн төлөв байдлын тайлан гаргалаа. Тус банк энэ онд инфляцийг найман хувьд барихаар зорьсон. Жилийн инфляц өнгөрсөн сард  Улаанбаатар хотод 5.4, улсын хэмжээнд 5.0  хувьтай болж өссөн юм. Энэхүү өсөлт нь арванхоёрдугаар эхэлсэн юм. Үүнд, махны үнэ 8.4 хувь нэмэгдсэн, татварын болон нийт нутгаар гангийн байдалтай байсны нөлөөгөөр хүнсний ногоо, гурилын үнэ өссөн, […]

bondgor.jpg

2017-10-20 16:29
Эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр буюу “Ноён Бондгор” нэрээрээ уран бүтээлээ туурвьж яваа залуу дуучин маань “Гэрээ цэвэрлье” аяныг санаачлан Ховд аймагт аялан тоглолтоо хийж явна. Тоглолтын баг өөрийн тусгай тоног мөхөөрөмж, 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс гадна  “Фокус захидал” продакшин, “Тэгш нийгэм” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ. Сүүлийн мэдээллээр энэ аянд тус аймгийн […]

heliko.jpg

2017-10-20 15:58
Монголын залуучуудын холбоо өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь, холбооны байрны урд талбайд “Залуусаа нэмье” өдөрлөг болж байгаа юм. Өдөрлөг дөрвөн бүсээс бүрдэж байна. Түүний нэг нь боловсролын бүс. Энэ бүсэд “Күнз” тэргүүтэй сургалтын төвүүд байрласан бөгөөд оюутнууд гадаадад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авч байв. Эрүүл мэндийн бүсэд Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын […]

china-00.jpg

2017-10-20 15:42
Тяньаньмэний талбай дахь Ардын хурлын ордонд энэ сарын 18-нд (2017.10.18) эхэлсэн Хятадын Коммунист намын (ХКН) XIX их хурлын 2287 төлөөлөгчид дэлхийн хамгийн том улс төрийн байгууллагын  89 сая 447 мянган гишүүнийг төлөөлөн ирсэн. Тэд бүтэн долоо хоногийн турш ХКН-ын үйл ажиллагааг авч хэлэлцэн Төв хороо, ХКН-ын Сахилга дэг журмын Төв комиссийг шинэчлэн сонгоно. Дараа нь шинэ Төв хорооны […]

a.jpg

2017-10-20 15:38
Өнгөрсөн амралтын өдөр таван настай охиныг хойд аав нь хүчирхийлсэн хэрэг гарсан. Одоогийн байдлаар охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн утас -108” төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, шаардлагатай арга хэмжээг хуулийн дагуу авч байна. Энэ талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас зарим зүйлийг тодрууллаа. […]