Дэлхий даяар хүмүүс улам л баяжиж байна. Харин тэр асуудал тэрбумтан Ерөнхийлөгчид хамаагүй гэж CNNMoney мэдэгдлээ. Forbes сэтгүүлийн хамгийн баян 400 америкчуудын жагсаалтыг гаргасан бөгөөд энд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө 600 сая доллараар буурч 3.1 тэрбум болсныг харуулжээ.
Өнгөрсөн онд уг жагсаалтын 156-д байсан Трамп одоо 248 хүртэл ухарчээ. Сэтгүүлд тэмдэглэснээр, “хэрэглээнд хамаатай Нью-Йорк дахь хатуухан үл хөдлөх хөрөнгийн зах зээл, өндөр үнэ хөлстэй шүүхийн зарга, өндөр зарлагтай Ерөнхийлөгчийн сонгууль” зэргээс болж Трампын хөрөнгө буурчээ.
Forbes сэтгүүлийн Америкийн баячуудын жагсаалтыг $89 тэрбумын хөрөнгөтэй Билл Гейтс 24 дэх жилдээ дараалан тэргүүлж, Amazon компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Жефф Безос $81.5 тэрбумын хөрөнгөтэй болсон учир хоёрдугаарт бичигдсэнийг тэмдэглэсэн байна. Мөн хөрөнгө нь 78 тэрбумаар үнэлэгдсэн Уоррен Баффетт гуравдугаар байрт бичигджээ.
Тус сэтгүүлийн мэдээлснээр, Facebook-ыг үндэслэгч Марк Цукерберг хөрөнгөө $15.5 тэрбумаар нэмэгдүүлэн $71 тэрбум доллартай болжээ. Тэр нь түүнийг дахиад л дөрөвт бичүүлэв. Өнөөдөр хамгийн баян 400 америкчууд нийлээд $2.7 их наяд долларын хөрөнгө эзэмшиж байна.
2016 онд энэ үзүүлэлт $2.4 их наяд байсан учраас энэ жилийн үзүүлэлт дээд амжилт тогтоов. Жагсаалтын хамгийн залуу тэрбумтанаар Snapchat-ыг бүтээгч 27 настай Эван Шпигель дахин тодорлоо. Энэ удаа түүний хөрөнгө 3.1 тэрбум болсон учраас тэр 248-д Ерөнхийлөгчийн хамт бичигдлээ. Хамгийн өндөр настай нь 94 настай Александр Спанос байгаа. San Diego Chargers хөл бөмбөгийн клубын эзэн гэх мэтийн олон гуншинтай түүний хөрөнгө $2,4 тэрбум гэж үнэлэгджээ.