УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр шийджээ. Энэ албан тушаалд МАН-ын Удирдах зөвлөл Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг өрсөлдүүлэх санал гаргасан ч бүлгийн хурал дээр хамгийн олон саналыг Л.Энх-Амгалан авсан байна.
УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Л.Энх-Амгалан УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилладаг.
МАН-ын бүлгийн хурлын дараа хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өглөө. Үүнээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналыг хэлэлцсэн юм.
2 сэтгэгдэлтэй
ИРГЭН
2017-10-20 19:43 at 19:43
БАС Л МИ ОВОГТЫН ХҮН ҮҮ. ЭСВЭЛ ӨӨР ОВОГТОЙ ЮУ
chuka
2017-10-20 20:20 at 20:20
ENE DEMII BAAGII dundad hvn shvv