123.jpg

2017-10-17 18:08
Согтууруулах ундааг хэмжээнд нь хэрэглээгүй хэтрүүлсэн үед бидний нүдээр харагдаагүй зүйлс камерын дуранд буусан байх нь тийм ч таатай биш байдаг. Ингээд нэгэн задгай шоуны үеэр камерт өртсөн хөгжилтэй басхүү нэгийг бодогдуулах фото агшинг хүргэе.            

anu-3.jpg

2017-10-17 16:45
АНУ, Өмнөд Солонгос даваа гаригт (2017.10.16) Япон, Шар тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтаа эхлүүлж, Америкийн атомын агаарын хөлөг зөөгч “Рональд Рейган” тэргүүтэй 40 орчим хөлөг онгоц хөдөлгөлөө. Энэ тухай Өмнөд Солонгосын YTN суваг мэдээллээ. Тус сувгийн мэдээлж буйгаар Япон тэнгист явуулж буй тэнгисийн сургуулилт нь Солонгосын хойгт онц байдал үүссэн тохиолдолд БНАСАУ-ын цэргийн томоохон объектуудад […]

6565-1.jpg

2017-10-17 16:35
“Daily Mail” сонин латекс бээлийтэй гар амиа золиослогчдын өнгөлөн далдлах өнгө бүхий хүрмийг гар хийцийн тэсрэх төхөөрөмж ба хөнөөлт элементээр дүүргэж байгаа гэрэл зургуудыг нийтэлжээ. Энэ нууц үйлдвэр Багдадын ойролцоо байрладаг гэсэн таамаглал байна. Исламын улс гэх террорист бүлгийн дайчин амиа золиослогчын бүрэн цэнэгтэй хувцасны тэсрэх төхөөрөмжийг харуулж байгаа нь Гэрэл зургуудыг Иракийн нийслэлийн ойролцоох […]

hulgai.jpg

2017-10-17 15:58
Цагдаа нь автобусны буудал дээр иргэдийн халааснаас гар утас, түрийвч зэргийг нь хулгайлсан хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилжээ. Гэмт этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах аргаар эд зүйлийг хулгайлдаг байна.  Нийслэлийн цагдаагийн газараас хэрэгжүүлж буй “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн аяны хүрээнд  хөл хөдөлгөөн их газар болох 120 мянгатын автобусны буудал, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны […]

01-5.jpg

2017-10-17 15:26
УИХ дахь Хүний эрхийн дэд хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-нд шалгалт хийхээр боллоо. Тус хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар удирдуулах шийдвэрийг  гаргасан байна. Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2017.10.17) Төрийн ордны B танхимд хуралдсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ хурлаар ШШҮХ 16 хүртэлх насны хүүхдэд шинжилгээ […]

OHU-1.jpg

2017-10-17 14:53
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Ойг түймрээс хамгаалах тухай” Монгол Улс, ОХУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хамтарсан комиссын хуралдаанд оролцоод ирлээ. Тус хуралдаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр “Монгол Улсын […]

4-1.jpg

2017-10-17 14:27
Европт бохир гарын шар өвчин буюу гепатит А-гийн дэгдэлт нэмэгджээ. Европын урьдчилан сэргийлэлт, өвчний хяналтын төв (ECDC)-ийн мэдээлснээр тус тивийн 20 улсад сүүлийн 16 сарын хугацаанд энэ өвчний тохиолдол олон бүртгэгдсэн гэжээ. ECDC-гийн мэдээлллээс үзэхэд 2016 оны зургаадугаар сарын 1-нээс 2017 оны есдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд Австри, Англи, Бельги, Голланд, Дани, Герман, Грек, Ирланд, […]

islam-3.jpg

2017-10-17 14:24
Их Британийн ТББ болох “Хенри Жексоны нийгэмлэг”-ийн судлаачид алан хядах бүлэглэлд шинээр элсэгчид ихэвчлэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан буюу хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэж байсан хүмүүс байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал хүчирхийлэгч, эхнэртээ харгис хатуу ханддаг эрчүүд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй буюу өөр төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсээс ч илүү “Исламын […]

ordon.jpg

2017-10-17 14:19
Сөүл хотод орших БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны ордны газар нутгаас Пхеньяны ухуулах хуудасууд олджээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг Хөх ордны аюулгүй байдлын албаны мэдээллээс эш татан даваа (2017.10.16) гарnгт мэдээлсэн байна. Сөүлийг Вашингтонтой цэргийн хамтын ажиллагаа явуулж буйг шүүмжилсэн суртал ухуулгын материалыг ордны газар нутагт, гудамжтай ойр хэсэгт хаясан байжээ. Урьдчилсан таамаглалаар бол эдгээрийг агаарын […]

9-2.jpg

2017-10-17 14:16
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хоёр жилийн хугацаанд 300 орчим мянган иргэн ядуусын эгнээнд шилжжээ. Үндэсний Статитистикийн Хорооноос Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлсон судалгааг олон нийтэд  өнөөдөр ил болголоо. Дээрх хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирснийг Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцолсон […]