Дэлхийд

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

АНУ, Өмнөд Солонгос даваа гаригт (2017.10.16) Япон, Шар тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтаа эхлүүлж, Америкийн атомын агаарын хөлөг зөөгч “Рональд Рейган” тэргүүтэй 40 орчим хөлөг онгоц хөдөлгөлөө. Энэ тухай Өмнөд Солонгосын YTN суваг мэдээллээ. Тус сувгийн мэдээлж буйгаар Япон тэнгист явуулж буй тэнгисийн сургуулилт нь Солонгосын хойгт онц байдал үүссэн тохиолдолд БНАСАУ-ын цэргийн томоохон объектуудад цохилт үзүүлэх зорилготой аж.

Харин Шар тэнгис дэх АНУ, Өмнөд Солонгосын сургуулилт нь дайсны зүгээс ирэх халдлагыг тогтоох ажиллагааг боловсруулахад чиглэжээ. Өмнөд Солонгосын боомтуудад түүнчлэн АНУ-ын “Тусон”, “Мичиган” зэрэг атомын шумбагч завь байрлаж байгаа гэнэ. Энэхүү сургуулилтын хариуд БНАСАУ ээлжит баллистик пуужингаа туршихыг ч үгүйсгэхгүй гэж YTN сувгийнхан мэдээлсэн байна.

337C1D6E00000578-3555582-image-a-9_1461474461139-300x185 АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

ffa34044-2a92-11e7-acff-d77f13c4971d_1280x720_233723-300x169 АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

US-army-south-korea-300x225 АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

US-S-kor-224x300 АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

Эх сурвалж: РИА Новости

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close