Их Британийн ТББ болох “Хенри Жексоны нийгэмлэг”-ийн судлаачид алан хядах бүлэглэлд шинээр элсэгчид ихэвчлэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан буюу хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэж байсан хүмүүс байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тодруулбал хүчирхийлэгч, эхнэртээ харгис хатуу ханддаг эрчүүд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй буюу өөр төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсээс ч илүү “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эгнээнд нэгддэг гэнэ. Шинжээчдийн хэлж буйгаар бэлгийн хүчирхийллийг өөгшүүлэх нь Исламын улс алан хядах бүлэглэлийн дайчдыг татах, тогтоох, хөдөлгөх, шагнах гол шалгуур болдог гэнэ.
Эх сурвалж: Life