Европт бохир гарын шар өвчин буюу гепатит А-гийн дэгдэлт нэмэгджээ. Европын урьдчилан сэргийлэлт, өвчний хяналтын төв (ECDC)-ийн мэдээлснээр тус тивийн 20 улсад сүүлийн 16 сарын хугацаанд энэ өвчний тохиолдол олон бүртгэгдсэн гэжээ.
ECDC-гийн мэдээлллээс үзэхэд 2016 оны зургаадугаар сарын 1-нээс 2017 оны есдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд Австри, Англи, Бельги, Голланд, Дани, Герман, Грек, Ирланд, Испани, Итали, Латви, Мальта, Норвеги, Португал, Словени, Швед, Уэльс, Финлянд, Франц, Эстонд гепатит А-гийн 2873 тохиолдол бүртгэгджээ.