Сөүл хотод орших БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны ордны газар нутгаас Пхеньяны ухуулах хуудасууд олджээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг Хөх ордны аюулгүй байдлын албаны мэдээллээс эш татан даваа (2017.10.16) гарnгт мэдээлсэн байна.
Сөүлийг Вашингтонтой цэргийн хамтын ажиллагаа явуулж буйг шүүмжилсэн суртал ухуулгын материалыг ордны газар нутагт, гудамжтай ойр хэсэгт хаясан байжээ. Урьдчилсан таамаглалаар бол эдгээрийг агаарын бөмбөлөг, дроноор энд авч ирсэн бололтой. Энэ бол Ерөнхийлөгчийн ордонд хуудас тараасан анхны амжилттай туршлага юм. Өмнөд Солонгост БНАСАУ-ын үйлдлийг ил цагаанаар сайшаах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байна.
Эх сурвалж: Ёнхап