Байнгын-хороо.jpg

2017-08-30 18:49
Өнөөдөр (2017.08.30) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Хуралдаанд оролцсон 17 гишүүний олонхи нь буюу 52.9 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжсэнгүй. Хуралдаанд Засгийн газрыг огцруулах асуудалд 47.1 хувийн санал авсан байна.

life.jpg

2017-08-30 18:43
Сөүл өнгөрсөн долоо хоногт туршсан баллистик пуужингийн туршилтын ховор кадруудыг Батлан хамгаалах агентлагийнхаа сүлжээнд ил тавьжээ. Туршилтын бичлэгийг Пхеньян ээлжилт туршилтаа хийсний дараа нийтэлсэн байв. 86 секундын турш үргэлжилсэн видеод 500 ба 800 км-ын тусгалтай пуужингийн туршилтыг үзүүлсэн байна. Энэ пуужин нь өшөө авах, үй олноор шийтгэх урьдчилсан цохилтын үндсэн элемент болж байгаа гэнэ. Хоёр […]

Solongos.jpg

2017-08-30 17:59
Хойд Солонгос өчигдөр (2017.08.29) дахин пуужин харвасантай холбогдуулан  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын хилийн ойролцоох 1500 иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ. ОХУ нь Пхеньяантай 24 миль газраар хиллэдэг байна. Зарим хэвлэлээр нүүлгэн шилжүүлэлтийг сургуулилт хэмээн мэдээлж байгаа аж.  Гэвч тус улсын  “Yandex” цахим газрын зурагт Сахалин арлын байршил устсан нь техникийн алдаа гэж […]

буу.jpg

2017-08-30 17:13
Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг  “Ахмадын хорооолол”-д 22 настай М нь иргэд рүү буугаар онилж байсныг цагдаа нар таслан зогсоожээ. Энэ  талаар мэдээлэл өнгөрсөн даваа гаригт  иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газраас тухайн иргэнд ОХУ-д үйлдвэрлэсэн калибр маркийн буу байсныг эд мөрийн баримт болгон хураан авчээ.

AN-2.jpg

2017-08-30 16:56
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН-ын 30 гишүүнтэй санал нэгдэнэ гэдгээ өнөөдөр (2017.08.30) мэдэгдлээ. АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн байна.  

нөхөн-сэргээлт.jpg

2017-08-30 16:30
БОАЖЯ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн хамтран “Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Улмаар дээрх төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийг байгуулахаар болсон юм. Тэгвэл уг төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн […]

Асо.jpg

2017-08-30 16:01
Японы сангийн сайд Таро Асо Адольф Гитлерийн хийсэн үйлдлийн учир шалтгаан зөв байсан гэх утгатай хэлсэн үгэндээ өнөөдөр (2017.08.30) уучлал гуйжээ. Тэрбээр Либерал Ардчилсан намын хурал дээр улс төрчдөд зорилгодоо хүрэх нь  ямар чухал болохыг ойлгуулахаар Гитлерийг “магтсан”-ыхаа төлөө буруутгагдсан байна. Сайд Таро Асо өмнө нь 2013 онд тэр Япон улс үндсэн хуулиа өөрчлөхдөө Нацистуудын […]

hol-horio.jpg

2017-08-30 15:39
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм. Хан-Уул […]

naimaa.jpg

2017-08-30 15:23
Нийслэлийн засаг даргын А 134 захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг III, IV хороололд гар дээрээс худалдаа эрхлэгчдийн 40 гаруй асарыг өнөө өглөө 07:00 цагт татан буулгажээ. Зарим худалдаачдын хэлж буйгаар шөнө дунд асаруудыг буулгасан гэнэ.  Энд 300 гаруй хүн гар дээрээс худалдаа эрхэлж, амьдралаа залгуулдаг аж.