Сөүл өнгөрсөн долоо хоногт туршсан баллистик пуужингийн туршилтын ховор кадруудыг Батлан хамгаалах агентлагийнхаа сүлжээнд ил тавьжээ. Туршилтын бичлэгийг Пхеньян ээлжилт туршилтаа хийсний дараа нийтэлсэн байв.
86 секундын турш үргэлжилсэн видеод 500 ба 800 км-ын тусгалтай пуужингийн туршилтыг үзүүлсэн байна. Энэ пуужин нь өшөө авах, үй олноор шийтгэх урьдчилсан цохилтын үндсэн элемент болж байгаа гэнэ. Хоёр пуужин газар ба усанд байсан байг онож, устгасан гэж Рёнхап агентлаг мөн дамжуулжээ.
Агентлагийн төлөөлөгч “Манай цэргийнхэн шаардлага гарвал Хойд Солонгосын ямар ч цэгт хүчтэй нарийн тусгалтай цохилтыг өгч чадна гэж мэдэгдлээ.
Мягмар гаригийн (2017.08.28) өглөө Хойд Солонгос баллистик пуужинг Японы зүг харвасан. Пуужин Японы дээгүүр нисэн өнгөрч Номхон далайд унахдаа 2700 км зайг туулсан байв. Харин энэ туршилтын дараа Өмнөд Солонгосын бөмбөгдөгч онгоцнууд Mark 84 төрлийн найман бөмбөгийг хил орчмын туршилтын талбайд хаян армийнхаа сүр хүчийг үзүүлжээ.
Бичлэгийг энэ линкээр орж үзнэ үү.