Өнөөдөр (2017.08.30) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Хуралдаанд оролцсон 17 гишүүний олонхи нь буюу 52.9 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжсэнгүй. Хуралдаанд Засгийн газрыг огцруулах асуудалд 47.1 хувийн санал авсан байна.