Хойд Солонгос өчигдөр (2017.08.29) дахин пуужин харвасантай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын хилийн ойролцоох 1500 иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ.
ОХУ нь Пхеньяантай 24 миль газраар хиллэдэг байна. Зарим хэвлэлээр нүүлгэн шилжүүлэлтийг сургуулилт хэмээн мэдээлж байгаа аж. Гэвч тус улсын “Yandex” цахим газрын зурагт Сахалин арлын байршил устсан нь техникийн алдаа гэж компанийн зүгээс тайлбарлажээ.