tuimer.jpg
2017-07-16 11:15
Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд Улсын Онцгой Комисс гал түймрийн асуудлаар хуралдаж байна. Улсын хэмжээнд 22 газарт түймэр асч нөхцөл байдал хүндэрсэн гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Иймд ОХУ-ын ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан бөгөөд агаараас ус цацах нисдэг тэрэг хүссэн байна. Энэ асуудалд өнөөдөр тодорхой хариу ирэх аж. Хамтарч ажиллах асуудалд […]

8989.jpg
2017-07-15 17:33
Итали улсад сүүлийн 10 жил гаруйн хугацаанд нэн ядуу иргэдийн тоо гурав дахин нэмэгдэж 1,7 саяас 4,7 сая болжээ. Тус улсын хөгжил буурай өмнөд хэсэгт ядуусын ихэнх нь амьдардаг байна. Ядуурал нэмэгдэх болсон гол шалтгаан нь 2008-2013 он хүртэл хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал зогсонги байдал аж. Энэ үед ажилгүйдэл 5,7 – 13 хувь […]

Eronhii-said.jpg
2017-07-15 17:11
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрээр “Засгийн газар наадмын болон амралтын өдрүүдэд ч түймэр унтраах ажлыг шуурхайн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Харин өнөөдөр яг холбогдох албаны удирдлагууд Та бүхэнд нэгдсэн байдлаар үүрэг өгөх гэж дуудуулсан юм“ гэв. Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр […]

komiss.jpg
2017-07-15 16:46
Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан таван түймрийн нэг нь Түнхэл тосгоны хүүхдийн зуслангийн газар луу ойртсон байна. Түймрийг газар авахуулахгүй байхаар онцгой байдлын албан хаагчид ажиллаж буй. Энэ асуудлаар Улсын Онцгой комисс маргааш 10.00 цагт Шадар сайдын өрөөнд хуралдаж, гал түймрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргахаар болжээ. Одоогоор Сүхбаатарын талбайд цугласан сайн дурын иргэдэд холбогдох албаныхан […]

OBEG.jpg
2017-07-15 16:12
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Мандал суманд гурав, Хүдэр суманд хоёр, Төв аймгийн Батсүмбэр суманд тав , Булган аймагт хоёр,  нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр хандивын аян өрнүүлэн, […]

Angli.jpg
2017-07-15 15:52
Английн Вэст Йоркшайрын Currys PC World дэлгүүрийн худалдагч залуу Скотт Лапланч захиралаа шүүхэд өгчээ. Шинээр томилогдож ирсэн захирал нь түүнийг ажлын цагаар нүүрээ будахгүй байхыг шаардсанд, тэрбээр  хүйсээр ялгаварлан гадуурхаж буйн илрэл гэж үзжээ. Энэ тухай Скот Лапланч өөрийн нүүр номондоо нийтэлсэн нь 3000 удаа шейрлэгдэж олон хүн тус дэлгүүрийн шинэ захирал шүүмжлэлийн бай болсон […]

battulgal.jpg
2017-07-15 15:28
Улсын хэмжээнд гарсан 10 түймрийг унтраахаар Онцгой байдлын 374 албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраахад хүндрэлтэй байгааг ОБЕГ мэдээлэв. Энэ асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай утсаар ярилцаж, ажлын явцын талаар мэдээлэл солилцжээ. Гал сөнөөгчдөд уулын оройд гарсан түймрийг унтраах техник шаардлагатай байгаа тул ой, хээрийн түймрийг унтраахад цаг алдаж байгаа аж.  

bank.jpg
2017-07-15 15:06
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд иргэдийг ажил, амралтыг зохицуулахдаа  долдугаар сарын 10-ний ажлын өдрийг долдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Энэ дагуу маргааш буюу ням гаригт ажил албан ёсоор эхэлж төрийн байгууллага болон банк, худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажиллах юм.  

battulga-5.jpg
2017-07-15 14:55
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил цуглахаар зөвлөхүүдээ томилно. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш  УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаар томилоод буй. Тэгвэл  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг Гадаад бодлогын зөвлөхөөр томилох хувилбар наадмын өдрүүдэд өөрчлөгдсөн гэж хүмүүс ярьж эхэлжээ. Мөн БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилох сурагтай.

selfi.jpg
2017-07-15 14:13
АНУ-ын Лос Анжелес хотод нэгэн эмэгтэй төгс сэлфи хийх гэж байгаад 200,000 ам.долларын өрөнд оржээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө нээгдсэн орчин үеийн урлагийн үзэсгэлэн дээр  тус тусдаа байрласан тавцан дээрх уран баримлуудыг багтааж сэлфи хийхээр хичээхдээ тэнцвэр алдан унасан аж. Ингэхдээ хамгийн эхний тавцанг түлхэн унагаснаас болж “даалууны эффект” буюу ар араасаа тавцангууд ханарсан […]