Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан таван түймрийн нэг нь Түнхэл тосгоны хүүхдийн зуслангийн газар луу ойртсон байна. Түймрийг газар авахуулахгүй байхаар онцгой байдлын албан хаагчид ажиллаж буй. Энэ асуудлаар Улсын Онцгой комисс маргааш 10.00 цагт Шадар сайдын өрөөнд хуралдаж, гал түймрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргахаар болжээ.
Одоогоор Сүхбаатарын талбайд цугласан сайн дурын иргэдэд холбогдох албаныхан зөвшөөрөл өгөөгүй байна.