Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Мандал суманд гурав, Хүдэр суманд хоёр, Төв аймгийн Батсүмбэр суманд тав , Булган аймагт хоёр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр хандивын аян өрнүүлэн, гал түймрийг сайн дураар явж унтраах залуус нэгдээд байгаа юм. Тиймээс иргэд олон нийтэд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяраас авсан тодруулгыг хүргэе.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар