Bogd.jpg
2017-07-17 09:34
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид : Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд […]

mi8.jpg
2017-07-17 09:23
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны […]

tuimer-1.jpg
2017-07-17 09:17
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа  зовниж байна. Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд […]

boroo.jpg
2017-07-17 09:08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ. Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн […]

111-1.jpg
2017-07-16 17:52
ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцжээ. ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа […]

Altangadas.jpg
2017-07-16 16:57
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гаргасан зарлигийн дагуу Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон медалиар шагнасан. Үүний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн […]

Boroo-1.jpg
2017-07-16 16:24
Түймэртэй байгаа нутгийн зарим хэсэгт буюу Сэлэнгэ, Булган, Сүхбаатар, Дорнод аймгийн хойд хэсгээр Төв аймгийн Жаргалант, Баянчандмань зэрэг сумдад бороо орж байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр түймэртэй газруудад зориудаар бороо оруулах боломжтой бөгөөд бороо үүл хуримтлагдаж байгаа гэсэн юм.

-биетэн.jpg
2017-07-16 15:44
Эрдэмтэд дэлхий дээр зөвхөн нарыг үгүй болход сөнөх цор ганц амьтаныг тодруулжээ. Оксфорд болон Харвардын астрофизикчдийн хамтарч хийсэн судалгааны тайланд дурдсанаар дэлхий дээр ямар ч гамшиг тохиолдсон ус ууршиж үгүй болохгүй бөгөөд энэ үед Тардигрэйд нэртэй цор ганц амьд үлдэх чадвартайг тооцоолжээ. Ойролцоогоор 10 тэрбум жил буюу нарыг унтрахад л энэ бичил биетэн устаж үгүй […]

.jpg
2017-07-16 15:16
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс 100 орчим сая төгрөгийн хандив цуглаад байна. Албаны хүмүүс хоол хүнс, шатахуун, ус, техник хэрэгсэл гэх мэт үнэлж баршгүй их хандив ирж байгаа учраас бэлэн бус хандивын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэлээ. Улсын хэмжээнд 22 ой хээрийн түймэр асч байгаатай холбогдуулан иргэдээс Онцгой байдлын ерөнхий газарт хандив цуглуулах […]

.jpg
2017-07-16 14:39
Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд бэртсэн хэрэг өнөөдөр гарчээ. Ослын дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:10 цагт ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид чингэлэгт дарагдсан хүмүүсийг гаргач яаралтай эмнэлэгт хүргэжээ. Чингэлгийг кранаар өргөж байгаад алдсан бөгөөд Приус-11 маркийн машины […]