Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гаргасан зарлигийн дагуу Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон медалиар шагнасан.
Үүний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Л.Зэндмаа, “Хүннү капитал” компанийн захирал Б.Ганбаатар нарт “Алтан гадас” одонг гардууллаа. Энэ үеэр хотын дарга “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан иргэдэд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.