-лам.jpg
2017-07-16 14:23
Далай ламын гадаад орнуудад хийсэн айлчлалууд Хятад улсыг бухимдуулж байна. Тус улс Ботсвана улсад Далай ламыг хүлээн авахгүй байх  анхааруулга өгч, дургүйцлээ илэрхийлжээ. Далай лам ирэх сарын 17-19-нд Габороне хотод болох хүний эрхийн асуудлаарх чуулганд оролцохоор төлөвлөсөн байсан аж. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Далай […]

.jpg
2017-07-16 13:56
Улсын хэмжээнд 22 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр суурин газарт ойртож байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр /2017.06.16/ Төрийн ордонд хуралдлаа. 66508,3 ГА ТАЛБАЙ ӨРТӨӨД БАЙНА Улсын онцгой комиссын хуралдааны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян комиссын гишүүдэд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан түймэр, Онцгой байдлын ерөнхий газраас […]

.jpg
2017-07-16 13:41
Орон нутагт гарсан  түймрийн утаа Нийслэл хотыг бүрхээд байна. Цаг Уур Орчны Шинжилгээний Газар нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг хэмжихэд Баянхошуу, Баруун 4 зам, Бөхийн Өргөө орчимд агаарын бохирдол хамгийн их гарчээ. Мөн хотын ойролцоох зуслангийн газруудад агаарын бохирдол их байгаа аж.

Boroo.jpg
2017-07-16 12:56
Цаг уур, орчны шинжилгээний газар  түймэр асч байгаа аймаг, сумдад  зориудаар бороо оруулах боломжтой гэж мэдээллээ. Учир нь  түймрийн голомттой газруудад борооны үүл хуримтлагдаж байгаа тул энэ сарын 17-19-нд  зориудаар хур тунадас оруулах юм байна.  

Battulga-18.jpg
2017-07-16 12:42
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 20 гаруй хүний хамт  Төв аймгийн Батсүмбэр сумыг зорилоо. Улсын хэмжээнд гарч буй 22 түймрийн тав нь тус суманд гарч байна. Өнөөдрийн байдлаар нэг түймэр  цурманд оруулжээ.

OBEG-1.jpg
2017-07-16 12:28
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэлээ. […]

Ulaanbaatar.jpg
2017-07-16 12:20
Өнгөрсөн пүрэв гаригт Улаанбаатар хотод болсон олон улсын бага хурлын үеэр Япон болон БНАСАУ-ын дипломат албаны төлөөлөгчид албан ёсоор уулзсан байна.  Японы “Маиничи” сонинд бичсэнээр  Японы Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий газрын орлогч дарга Шигэки Такизаки, БНАСУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын институтийн дэд дарга Ри Ён Пил нар уулзсан […]

chili.jpg
2017-07-16 11:46
Чилийн нийслэл Сантьяго хотод өчигдөр их хэмжээний цас орсноос болж 215 мянган айл өрх тоггүй болжээ. Мөн нэг хүн амиа алдаж, хоёр хүн тогонд цохиулан  гэмтсэн байна. Тус улсад хамгийн сүүлд 2007 онд их хэмжээний цас орж байжээ. Хэдийгээр долдугаар сар Сантьяго хотод хамгийн хүйтэн байдаг боловч агаарын хэм 0-оос доош огцом буурсан тохиолдол маш […]

Solongos.jpg
2017-07-16 11:26
БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрэв тухайн иргэн БНСУ-д […]