Худаг.jpg

2017-06-28 13:02
Дорнод аймгийн Матад сумын нутаг Жаргалант багийн Шанаган хоолой гэх газарт хоёр иргэн худагт унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 26-нд гарчээ. Амиа алдсан 31 настай  А, 32 настай П нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат байсан аж. Энэ хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

niislel1.jpg

2017-06-28 12:47
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам […]

Авто-осол.jpg

2017-06-28 12:40
Өнгөрсөн даваа гаригт Морингийн давааны хойд замд замын хөдөлгөөнд оролцож байсан T.Сresta маркийн автомашин T.Carina автомашинтай мөргөлдөж 0-10 хүртэлх насны таван хүүхэд гэмтжээ. Бэртсэн хүүхдүүдийг хамгаалалтын суудал дээр тээвэрлээгүйгээс болж хүнд гэмтэл авсан байна. Иргэд бага насны хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэлгүй өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй авч явах, цонхоор гар, толгойг нь гаргаж замын хөдөлгөөнд […]

tuimer.jpg

2017-06-28 12:27
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг […]

Ой-хээрийн-түймэр.jpg

2017-06-28 12:16
Улсын хэмжээнд өнөөдөр (2017.06.28) Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нийт зургаан суманд ой хээрийн түймэр асч байна. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан гал түймэрийн  утаа Нийслэл хотыг бүрхжээ. Одоогоор Улаанбаатар хотод гал гараагүй байна. Дээрх зургаан суманд гарсан галыг унтраахаар онцгой байдлын 166 албан хаагч, орон нутгийн 168 иргэн хамтарсан 334 хүн 31 автомашин […]

Байнгын-хороо.jpg

2017-06-28 11:43
УИХ-ын Байнгын хороод маргааш хуралдана. Чуулганы завсарлагын хугацаа өнөөдөр (2017.06.28) дуусч байгаа тул одоогоор хурлын тов гараагүй байгаа аж. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар УИХ-ын нэгдсэн чуулган үдээс хойш хуралдаж магадгүй юм байна.

Islamin-buleg.jpg

2017-06-28 11:29
“Исламын улс” алан хядах бүлэглэл өөрийн талын хүмүүстээ “диваажинд хүрэх паспорт” олгож эхэлжээ. Энэ тухай “Daily Mail”-д бичсэн байна. Уг баримт Раккаг чөлөөлөх тулалдааны үеэр Сирийн зэвсэгт сөрөг хүчний гарт орж ирсэн байна. Англи, араб хэлээр Коран судрын эшлэл татсан энэхүү паспортод “Исламын улс”-ын дайчдыг амиа золиослогчдын бүс, эсвэл минажуулсан автомашин ашиглаж, алан хядах ажиллагаа […]

anu-4.jpg

2017-06-28 11:06
Дональд Трампын засаглалын үед АНУ-ын нэр хүнд, чансаа буурчээ. Европын олон орнуудад АНУ-ын чансаа Жорж Бушийн бүрэн эрхийн төгсгөл үеийнхтэй зэрэгцэн иржээ. Иракт довтолох шийдвэр гаргасан Ж.Бушийн засаглалын үед АНУ-ын чансаа ихээхэн доошилсон юм. Харин АНУ-д  найрсагаар хандах хандлага Трампын засаг барьсан таван сарын дотор 64 хувиас 49 хувь хүртэл унасан байна. Энэ тухай  Pew […]

hoid-solongos.jpg

2017-06-28 10:49
Хойд Солонгосын “Mangyongdae Information Technology Corporation” компани гадаад байдлаараа iPhone-той төстэй ухаалаг гар утас гаргажээ. “Утасны аппарат боловсруулагчид Намын зааврыг дагаж, өндөр технологийн бүтээгдэхүүнүүд гаргах ёстой. Фирм ухаалаг гар утас боловсруулах бүх даалгаврыг биелүүлсэн бөгөөд ажлын явцад ямар нэгэн хүндрэл гараагүй болно” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ. Энэ бүтээгдэхүүн нь “Jindallae 3” нэртэй, зай хураагуурыг […]

avliga.jpg

2017-06-28 10:44
-Улстөрчдийн үзэж буйгаар Мишел Темер парламентын гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгийг авах магадлалтай байна. Тэгэхээр түүнд хэрэг үүсгэх хүсэлт удахгүй цуцлагдана гэсэн үг- Бразилийн Ерөнхий прокурорын газар Холбооны дээд шүүхдээ тус улсын Ерөнхийлөгч Мишел Темерт авлигын асуудлаар хэрэг үүсгэн шалгах тухай хүсэлт гаргажээ. Энэ тухай “Globo” суваг мэдээллээ. Тус сувгийн мэдээлснээр ийм нөхцөл байдал Өмнөд […]