Өнгөрсөн даваа гаригт Морингийн давааны хойд замд замын хөдөлгөөнд оролцож байсан T.Сresta маркийн автомашин T.Carina автомашинтай мөргөлдөж 0-10 хүртэлх насны таван хүүхэд гэмтжээ.
Бэртсэн хүүхдүүдийг хамгаалалтын суудал дээр тээвэрлээгүйгээс болж хүнд гэмтэл авсан байна.
Иргэд бага насны хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэлгүй өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй авч явах, цонхоор гар, толгойг нь гаргаж замын хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн ослоор хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авах, амь насаа алддаг байна.
Эрүүл мэнд, амь насаараа хохирч буй хүүхдүүдийн ихэнх нь орон нутгийн замд автомашины осолд өртсөн байдаг аж. Иймд аялал зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд иргэд бага насны хүүхдийг автомашинд хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.