ch.jpg

2017-06-28 14:42
Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр, дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж, аюулын харанга дэлдээд байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Нинбо хотод “SK5” хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас баржээ. Манай улсын тарвасны импортын 60 гаруй хувь урд хөршөөс орж ирдэг тул иргэддээ анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд тарвасаар […]

согтууруулах-ундаа.jpg

2017-06-28 14:27
Энэ  сарын 27-ны мягмар гарагийн байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгджээ. Осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, автомашинтай мөргөлдсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Энэ өдөр […]

Толгойт.jpg

2017-06-28 14:15
Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-н хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө […]

gadaad.jpg

2017-06-28 14:10
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт  суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна. Суралцуулах мэргэжлийн чиглэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил: Магистр: – Боловсрол – Соёл, урлаг – Анагаах ухаан, эрүүл мэнд – Хөдөө […]

songuuli-2017-3.jpg

2017-06-28 13:47
“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч өнөөдөр (2017.06.28) зургадугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаар мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн тооллого хийх үйл явцыг хянаж, ажигласан байна. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд явуулсан хяналтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил […]

Шалгалтын-материал.jpg

2017-06-28 13:47
Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг засаж дууссан байна. Шалгуулагчдын гэрээний болон хариултын хуудсыг нягталсны дараа батламж хуудсыг хэвлэн сургуулиуд руу хүргүүлэх аж. Их Дээд сургуульд элсэгчид шалгалтын дүнгээ Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч дүнгээ харах юм.

KDOFsonguuli.jpg

2017-06-28 13:46
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль  өнгөрөгч даваа гаригт (VI.26) орон даяар болж, санал хураалтын дүнгээр парламентад суудалтай гурван намуудын нэр дэвшигчид буюу  М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатарын хэн ч 50+1 хувийн санал авч чадаагүй. Өөрөөр хэлбэл,  сонгуульд гурван нэр дэвшигчээс хэн нь ч 50 хувиас дээш санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг долдугаар сарын […]

Байлдагч.jpg

2017-06-28 13:24
Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э-д 2.6 жилийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлхээр шийдвэрлэлээ. Хэрэгт холбогдсон Э нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд тус ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай зүй бус харьцаж хүйтэнд нүцгэлэн […]

zorig-1.jpg

2017-06-28 13:18
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлууллаа.

man-1.jpg

2017-06-28 13:13
МАН-аас хэвлэлийн хурал зарлаж Баян-Өлгий аймгийн 35 000 сонгогчийн саналыг дахин тоолох шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн гэдгээ мэдэгдэв. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Санал хураалтын шөнө Баян-Өлгий аймгийн сонгогчдын санал удааширч ирсэн. Энэ нь сонгуулийн дүнд МАН-аас нэр дэвшигчийн хийсэн ажиллагаа” гэсэн утгатай мэдээллийг түгээсэн юм. МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга сая хийсэн […]