Байлдагчаа гэмтээсэн ахлагчид 2.6 жил хорих ял оноолоо

2017-06-28 13:24
Байлдагч

Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э-д 2.6 жилийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт холбогдсон Э нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд тус ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай зүй бус харьцаж хүйтэнд нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэснээс болж байлдагч Б нь есөн хуруугаа тайруулж эрүүл мэндээрээ хохирсон юм.