Энэ  сарын 27-ны мягмар гарагийн байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгджээ. Осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтжээ.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, автомашинтай мөргөлдсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 22 жолоочийг илрүүлэн саатуулав.

Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар асфальтан замд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-н амь нас хохирсон хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн