Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр, дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж, аюулын харанга дэлдээд байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Нинбо хотод “SK5” хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас баржээ.
Манай улсын тарвасны импортын 60 гаруй хувь урд хөршөөс орж ирдэг тул иргэддээ анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар ямар ч мэдээлэл өгч чадахгүй байгаа аж.
Мөн Далянь хотод 3,167 хүн уг халдвараар өвчилж, нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч эхэлсэн бөгөөд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд учрыг нь тайлбарлаж чадахгүй байгаа юм байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдгаас 10-д нь дээрх явдал тохиолджээ.