Улсын хэмжээнд өнөөдөр (2017.06.28) Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нийт зургаан суманд ой хээрийн түймэр асч байна. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан гал түймэрийн утаа Нийслэл хотыг бүрхжээ. Одоогоор Улаанбаатар хотод гал гараагүй байна.
Дээрх зургаан суманд гарсан галыг унтраахаар онцгой байдлын 166 албан хаагч, орон нутгийн 168 иргэн хамтарсан 334 хүн 31 автомашин 26 морьтойгоор ажиллаж байгаа аж.
Он гарсаар Улсын хэмжээнд нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртжээ.