Худагт унаж амиа алдсан хоёр иргэний хэргийг шалгаж байна

Дорнод аймгийн Матад сумын нутаг Жаргалант багийн Шанаган хоолой гэх газарт хоёр иргэн худагт унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 26-нд гарчээ.
Амиа алдсан 31 настай А, 32 настай П нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат байсан аж. Энэ хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.