Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод аймагт дахин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өнгөрсөн сарын эхээр тус аймагт Булган, Хөлөнбуйр суманд отроор ирсэн малаас энэ өвчин дэгдсэн бол өнгөрсөн баасан гаригт (2017.09.29) Баян-Уул сумын нутагт хоёр өрхийн 12 толгой үхэр өвчилсөн байсныг холбогдох албаны хүмүүс илрүүлэн устгалд оруулжээ. Шинжилгээгээр өвчилсөн үхэрүүд зээрийн сүргээс халдвар […]