Аялал зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд иргэд гол усны осол, болзошгүй эрсдэлээс болж амиа алдах тохиолдол ихэссэн байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн 52 настай Л нь Хэрлэн голд живж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
Он гарсаар улсын хэмжээнд 28 хүн усанд живж, амь насаа алдсан гэх статистик мэдээ бий. Тэдний зургаа нь хүүхэд байсан бол 22 нь насанд хүрсэн иргэд аж.