сургуль.jpg

2017-06-15 18:37
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар  өнөөдөр (2017.06.15)их дээд сургуулийн захирлуудтай уулзаж 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүй байх чиг үүрэг олголоо. Энэ үеэр Монгол Улсын Их сургууль хөдөө орон нутагт байрлах салбар сургуулийнхаа төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. Мөн СУИС төлбөрөө нэмэгдүүлэхгүй хэмээлээ. Одоогоор Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө […]

Лабортор.jpg

2017-06-15 18:08
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 227.7 сая төгрөгийн дутагдал илэрсэн байна.  Мөн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд баримтын шалгалтад […]

зээл.jpg

2017-06-15 17:38
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр (2017.06.15) хуралдаж бодлогын хүүг 12 хувь болгон бууруулхаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн онд төсвийн алдагдал ДНБ-ийн 18-20 хувьд хүрэх эрсдэлтэй байсан бол энэ жил 9.5 хувь, ирэх жил 6 хувь, 2019 онд 5 хувь болон буурах төлөв ажиглагдсан байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн хэлсэнээр эдийн засаг сэргэж, төсвийн алдагдал буурах төлөв ажиглагдсан нь […]

8989-1.jpg

2017-06-15 16:17
Цагдаагийн ерөнхий газарт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой нам эвсэл, нэр дэвшигчдээс хууль зөрчсөн үйлдлүүд бүртгэгдэх болсон байна. “Херо” студийн захирал Б.Баатар тэргүүтэй холбогдох хүмүүсийн бэлтгэсэн  “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаагийн ажилтнууд энэ нэвтрүүлгийн үеэр нэр бүхий хүн “200 хүний толгойг авч […]

МАН-1.jpg

2017-06-15 15:33
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “60 тэрбумтай холбоотойгоор иргэн Доржзодовыг цагдаагийн байгууллагаас баривчлах гэж байна” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өчигдөр үдээс хойш МАН-аас иргэн Доржзодовыг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг ЦЕГ, ТЕГ-т хүргүүлсэн болохыг онцлов. Энэхүү хүсэлтэд “Манай сонгуулийн штабт иргэдээс ирүүлж байгаа мэдээлэлд дүгнэлт хийж үзэхэд манай намын нэр дэвшигч […]

zombi.jpg

2017-06-15 15:20
Английн цагдаагийнхан хяналтын камерт бичигдсэн хар тамхичдын бичлэгийг нийтэд ил болгожээ. Ньюкастл хотод оршин суудаг эдгээр хар тамхичид “Spice” зарим үед “Power” гэж нэрлэдэг хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Хар тамхины шинэ төрлийг худалдсан гэх дөрвөн иргэнийг цагдаагийнхан баривчилсан байна. Хүнийг амьд үхдэл болгодог хар шидтэй энэ хар тамхинаас сэрэмжлүүлэх үүднээс цагдаагийнхан яаралтай арга […]

hilents1.jpg

2017-06-15 15:15
Канчану Каеткау гэдэг эмэгтэй Тайландад Хилэнцэтийн хатан хаан нэрээр алдартай. Өмнө нь тэрбээр амьд хорхойг амандаа гурван минут байлгасан, 3400 хорт хорхон хамт 33 хоног нэг өрөөнд байсан зэргээр хэд хэдэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Харин энэ удаа Хилэнцэтийн хатан хаан Паттай хотын нэгэн музейд олны өмнө хэдэн арван хорхойг мөр, нүүрээрээ гүйлгэжээ. Канчану Каеткаугийн […]

19250926_10209600891074810_1943990593_n.jpg

2017-06-15 15:03
МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан гэх Д.Доржзодовын дэлгэсэн 60 тэрбумын бичлэгтэй холбоотой дуулиан өнөөдөр ч үргэлжилж байна. Түүнийг өнөөдөр цагдаагийн албан хаагчид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Оргил хотхон дахь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь хамгаалалтанд авчээ. Ардчилсан намыхан түүний амь насанд аюул учирч болзошгүй хэмээн үзсэн бол МАН-ынхан иргэн Доржзодовын […]


2017-06-15 14:01
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татагч, хамгийн хөгшин Британийн педофилийг секс хийх бодолтойгоор болзоонд ирэхэд нь баривчилжээ. Агаарын нисэх хүчний ахмад дайчин, 92 настай өвгөнийг сонор сэргэмжтэй хүмүүс илчлэн 18 сараар шоронд хориулсан байна. Ивор Гиффорд нэртэй энэ ахмад дайчин 12 настай Жоди, 11 настай Жесси гэсэн хуурамч хаягт урхидуулан, Жесситэй өмнөд Уэльс дахь […]

шалгалт-2.jpg

2017-06-15 13:54
Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө Англи хэлний шалгалтаар үргэлжиллээ. Шалгалттай холбоотой зарим асуудлаар Боловсролын үнэлгээний төв өнөөдөр (2017.06.15) мэдээлэл хийж англи хэлний шалгалтын материал задарсан гэх мэдээллийг ор үндэслэлгүй гэв. Тус төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатын хэлсэнээр англи хэлний шалгалтын материал задарсан гэх мэдээлэл  олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан нь худал, […]