МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан гэх Д.Доржзодовын дэлгэсэн 60 тэрбумын бичлэгтэй холбоотой дуулиан өнөөдөр ч үргэлжилж байна.
Түүнийг өнөөдөр цагдаагийн албан хаагчид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Оргил хотхон дахь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь хамгаалалтанд авчээ. Ардчилсан намыхан түүний амь насанд аюул учирч болзошгүй хэмээн үзсэн бол МАН-ынхан иргэн Доржзодовын амь насанд аюул учирвал МАН энэ хэргийг үйлдсэн гэсэн хардлага дэгдэнэ хэмээн болгоомжилж, хуулийн байгууллагаас хамгаалалт хүссэн аж.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ Ардчилсан намын зүгээс сонгуулийн хар технологийг хэрэглэж, өндөр зохион байгуулалттайгаар МАН-ыг гүтгэн гүжирдэх үйл явц хэрээс хэтэрлээ гэж мэдэгдэв.
Мөн Цагдаагийн ерөнхий газар энэ асуудлаар мэдээлэл өгч, Д.Доржзодовыг хуулийн дагуу нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэн хамгаалалтанд авсан гэж мэдэгдлээ. Үүнээс гадна Цагдаагийн ажилтнууд түүний хийсэн бичлэг зохион байгуулалттай, худал мэдээлэл болохыг тогтоосон байна.
4 comments
ЗӨВ ШҮҮ
idvvlsen but urgadag idsen ervv huvhaidrag umaa dorjzovd gdeg hvn neree solison tuhai barimt ch bna ,,,ardchilsan nam baahdaa sum tavih geech bolj bna …ard tvmen gej ardchilsan heden hulgaichuudiig bas ouyngerel dorjzovd buyu boldiig heldeggvig udahgvi harah bailgvi dee
Худлаа юм арай ингэж ярихгvй нь лав
Яаж ч бодсон амь насаараа дэнчин тавьж худал ярих шаардлага Хэнд байх билээ… Энхболдын бузар булайг л ил гаргаж