Бага насны хүүхдийг садар самуунд уруу татагч, хамгийн хөгшин Британийн педофилийг секс хийх бодолтойгоор болзоонд ирэхэд нь баривчилжээ. Агаарын нисэх хүчний ахмад дайчин, 92 настай өвгөнийг сонор сэргэмжтэй хүмүүс илчлэн 18 сараар шоронд хориулсан байна.
Ивор Гиффорд нэртэй энэ ахмад дайчин 12 настай Жоди, 11 настай Жесси гэсэн хуурамч хаягт урхидуулан, Жесситэй өмнөд Уэльс дахь өөрийн гэрийн ойролцоо болзох гэж ирээд баригджээ. Мөрдөн байцаагчийн хэлснээр Ивор интернэт технологи болон орчин цагийн залуусын хэлэгийн сайн мэддэг байсан гэнэ. Тэр үүнийгээ ашиглан хүүхдүүдийг урхиддаг байжээ.
Педофил өвгөн урьдчилаад охиныг секси хувцаслахыг гуйж байжээ. Гэтэл үнэн хэрэгтээ Жейси нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татагчдыг илчлэх зорилготой санаачлагчдын групп байв. Шүүх түүнд 13-аас бага насны хүүхдийг садар самуунд өдөөн хатгасан хэргээр шоронд 18 сараар хорих ялаар шийтгэжээ. Шүүхийн шийдвэр уншигдаж байхад тэр тахир дутуу хүний тэргэнцэртэй иржээ.
“Та охидуудад өөрийн эрхтний зургийг илгээх гэсэн. Та 92 настай. Энэ нас нь таны биеийн байдалд нөлөөлжээ. Харин ухаанд чинь нөлөөлсөнгүй” гэж шүүгч Дэниэл Уильямс хэлээд шийдвээрээ уншсан байна. Педофил хэдэн жилийн турш нийгмийн сүлжээгээр бага насны охидтой харилцаж, тэднээс секс хийж үзсэн эсэхийг асууж байжээ. Ивор охидоос нүцгэн зургаа ирүүлэхийг хүсдэг байсан бөгөөд хурцал хэрхэн хийгддэгийг тайлбарладаг байсан гэнэ. Дараа нь тэр тэднийг сургах хүсэлтэйгээ хэлээд болзоо тавьдаг аж. Хүүхдүүд болзоонд ирээд өвгөн түүнийг хуурсаныг ойлгодог байж.
Мөрдөн байцаалтын үер гэмт хэрэгтэн зүрхний шигдээс амсаж нэр хүнд нь алдагдсанд маш ихээр гутарч буйгаа хэлсэн байна. Иворыг баривчилсны дараа гэр бүл нь түүнээс нүүр бууруулсан аж.
https://www.youtube.com/watch?v=uYvTKw-DX4c
М.ЭРДЭС