Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө Англи хэлний шалгалтаар үргэлжиллээ. Шалгалттай холбоотой зарим асуудлаар Боловсролын үнэлгээний төв өнөөдөр (2017.06.15) мэдээлэл хийж англи хэлний шалгалтын материал задарсан гэх мэдээллийг ор үндэслэлгүй гэв.
Тус төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатын хэлсэнээр англи хэлний шалгалтын материал задарсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан нь худал, эцэг эхчүүдээс гомдол ирээгүй байна хэмээн онцлов.
Энэ жил нийт англи хэлний шалгалт өгөхөөр 27130 элсэгч бүртгүүлсэн байна. Шалгалт өнөө өглөө 10:00 цагт эхэлж Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүйн байдлын албаны хяналт дор зохион байгуулжээ.