Канчану Каеткау гэдэг эмэгтэй Тайландад Хилэнцэтийн хатан хаан нэрээр алдартай. Өмнө нь тэрбээр амьд хорхойг амандаа гурван минут байлгасан, 3400 хорт хорхон хамт 33 хоног нэг өрөөнд байсан зэргээр хэд хэдэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Харин энэ удаа Хилэнцэтийн хатан хаан Паттай хотын нэгэн музейд олны өмнө хэдэн арван хорхойг мөр, нүүрээрээ гүйлгэжээ. Канчану Каеткаугийн танилцуулсан зурагт тэр эмэгтэй хилэнцэт хорхог биеэрээ гүйлгэж, амандаа хүртэл орохыг зөвшөөрсөн харагдлаа. Тэрээр энэ удаа том хорхойг амандаа гурван минут 28 секунд байлган Гиннессийн номын дээд амжилтын эзэн болов. Асар том хорхой амнаас нь гарахад тэр хөдөлсөнгүй. Түүнийг энэ аймшгийн амьтан огт зовоодоггүй ажээ. Канчану Каеткау одоо Гиннессийн хоёр дээд амжилт тогтоосон Тайландын цорын ганц эмэгтэй болж байна.