Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлжээ.
“Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 227.7 сая төгрөгийн дутагдал илэрсэн байна.
Мөн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд баримтын шалгалтад 903,025,642 төгрөгийн зөрчилтэй байжээ.
Тус компани Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832,3 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчин 3,3 сая төгрөгийн урамшуулал олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчин 15,1 сая төгрөгийн зээл, хандив өгсөн аж.
Иймд төрийн өмчит компаниудад энэ оны гуравдугаар улиралд багтаан илэрсэн зөрчлийг арилгах үүрэг болгожээ.