Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр (2017.06.15)их дээд сургуулийн захирлуудтай уулзаж 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүй байх чиг үүрэг олголоо.
Энэ үеэр Монгол Улсын Их сургууль хөдөө орон нутагт байрлах салбар сургуулийнхаа төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. Мөн СУИС төлбөрөө нэмэгдүүлэхгүй хэмээлээ. Одоогоор Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургуулиудын Удирдах зөвлөл төлбөрийн асуудлаа хэлэлцээгүй байгаа юм байна.