“Херо” студийн захирал Б.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

2017-06-15 16:17
8989

Цагдаагийн ерөнхий газарт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой нам эвсэл, нэр дэвшигчдээс хууль зөрчсөн үйлдлүүд бүртгэгдэх болсон байна.

“Херо” студийн захирал Б.Баатар тэргүүтэй холбогдох хүмүүсийн бэлтгэсэн  “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн  хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Цагдаагийн ажилтнууд энэ нэвтрүүлгийн үеэр нэр бүхий хүн “200 хүний толгойг авч тойрон бүжиглэнэ” гэсэн яриа иргэдийг харгис хэрцгий алан хядлагад уриалан дуудсан шинжтэй нэвтрүүлэг цацсан гэж үзэж байгаа юм байна.

Иймд хууль хяналтынхан нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонгуулийн сурталчилгааны мэдээлэлд хяналт тавин ажиллаж байгаа юм.