ULEG-GURVEL-2017.jpg
2017-04-26 16:45
БНСУ руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд буцаан өгөхөөр боллоо гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тус улсын болон манай цахим мэдээллийн хэрэгслээр тарсан. Монголоос гаралтай гэдгийг нь тогтоосон учраас ийнхүү буцаан өгөхөөр болсон гэдгийг тус улсын Прокурорын газраас мэдэгдсэн юм билээ. Тэгвэл Монголд шалгасан хэргийн хувь заяа хэрхсэн бол гэдэг нь тодорхойгүй […]

байнгын-хоро.jpg
2017-04-26 16:14
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.26) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тус Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдан, уг […]

цагдаа-4.jpg
2017-04-26 16:07
  Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн 1 сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд эхлүүлээд байна. Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүргээ нэр […]

амны-хөндий.jpg
2017-04-26 15:56
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Хүүхдийн шүдний эмч, бэлтгэл ахмад М.Батцэцэг, хүүхдийн их эмч Ч.Ганчимэг, хүүхдийн сувилагч А.Сугармаа нар 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр ХСИС-ийн дэргэдэх 32 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэхүү хөтөлбөр […]

улиастай.jpg
2017-04-26 15:50
Өнөөдөр 13:00  цагийн орчимд  Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт автозамд H.Country маркийн автобус T.Prius маркийн 2 автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүүхэд гэмтсэн зам тээврийн осолд алба хаагчид үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна. Гарсан зам тээврийн ослын улмаас тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнийг алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч […]

түймэр-1.jpg
2017-04-26 14:07
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг  дархан цаазат Богд ууланд өнөөдөр 13:00 цагийн орчимд гал гарчээ. Нүхтийн аманд түймэр гарч буй тухай дуудлага ОБЕГ-ын шуурхай албаны 101 тоот утсанд ирсэн байна. Гал сөнөөгчид түймрийг яаралтай унтрааж, галын шалтгааныг тодруулхаар ажиллаж байгаа аж.  

худалдаа.jpg
2017-04-26 13:37
Хэнтий аймагт сар бүрийн 25-нд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон байдаг. Гэвч өчигдөр зургаан хүн архинд хордож, нэг  нь амиа алдсан хэрэг гарчээ. Тэднийг яаралтай нийслэл рүү хүргэж хордлого тайлах эмчилгээг  хийж эхэлсэн байна. Иргэд аль үйлдвэрийн, ямар төрлийн архинд хордсон болохыг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга […]

батсайхан-29.jpg
2017-04-26 12:07
БСШУС-ын сайдын тушаалаар 29 дүгээр сургуульд шалгалт хийсэн ажлын  хэсгийн дүгнэлт өчигдөр (2017.04.25) гарчээ. Тус сургуулийн захирал Б.Батсайханыг  хөдөлмөрийн гэрээгээр  хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байна. Түүнийг өнөөдөр (2017.04.26)  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар  ажлаас нь чөлөөллөө. Нийслэлийн удирдлагууд өчигдөр 29 дүгээр тусгай сургуульд ирж,  сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгчийг томилох, алдаа […]

ИНЕГ.jpg
2017-04-26 11:38
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа олон улс, орон нутгийн нисэх буудлууд, салбар, албадын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах навигацийн үзлэг хийгдэж байна. ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд энэ сарын 18-наас эхлэн орон нутагт ажиллаж эхэлсэн. ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Ховд, Булган сум, Увс, Баян-Өлгий, Дэд дарга […]

эмнэлэг.jpg
2017-04-26 11:33
Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, засварын газар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа хамрагддаг юм. Энэ удаад Хяналт шалгалтын газраас гоо сайхны чиглэлээр ажиллагаа явуулж буй эмнэлэг, аж ахуйн нэгж, байгууллагуудад […]