Хэнтий аймагт зургаан хүн архинд хордож, нэг нь нас баржээ

2017-04-26 13:371min0
худалдаа

Хэнтий аймагт сар бүрийн 25-нд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон байдаг. Гэвч өчигдөр зургаан хүн архинд хордож, нэг  нь амиа алдсан хэрэг гарчээ. Тэднийг яаралтай нийслэл рүү хүргэж хордлого тайлах эмчилгээг  хийж эхэлсэн байна.

Иргэд аль үйлдвэрийн, ямар төрлийн архинд хордсон болохыг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга захирамж гарган, архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй