Нүхтийн аманд гал гарчээ
2017-04-26 14:07

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дархан цаазат Богд ууланд өнөөдөр 13:00 цагийн орчимд гал гарчээ. Нүхтийн аманд түймэр гарч буй тухай дуудлага ОБЕГ-ын шуурхай албаны 101 тоот утсанд ирсэн байна. Гал сөнөөгчид түймрийг яаралтай унтрааж, галын шалтгааныг тодруулхаар ажиллаж байгаа аж.