Өнөөдөр 13:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн салдаг уулзвараас цааш 500 метрт автозамд H.Country маркийн автобус T.Prius маркийн 2 автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 3 хүүхэд гэмтсэн зам тээврийн осолд алба хаагчид үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Гарсан зам тээврийн ослын улмаас тус чиглэлийн автозамд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнийг алба хаагчид шуурхай ажиллан зохицуулж байгаа боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна.
Иймд иргэд дээрх чиглэлд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохоос гадна өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд сахилга соёлтой оролцохыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА