HENTII.jpg
updown2017-08-15 14:431min0
Наймдугаар сарын 13-17-ны хооронд Хэнтий аймгийн эрчим хүчийг өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засвар хийж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 1997 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, жилд дунджаар 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийгддэг юм байна.

.jpg
updown2017-08-01 16:121min0
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр нурж нэг ажилтан хөнгөн бэртсэн хэрэг энэ сарын 27-нд гарчээ. Тухайн барилгын нэг давхрын таазанд нуралт үүссэн байна. Анх 1970 онд модоор баригдсан энэ байрыг шуурхай чөлөөлж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа аж. Харин төрийн албан хаагчид гурван гэр барьж, иргэдэд үйлчилж байгаа юм байна.

.jpg
updown2017-04-26 13:371min0
Хэнтий аймагт сар бүрийн 25-нд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон байдаг. Гэвч өчигдөр зургаан хүн архинд хордож, нэг  нь амиа алдсан хэрэг гарчээ. Тэднийг яаралтай нийслэл рүү хүргэж хордлого тайлах эмчилгээг  хийж эхэлсэн байна. Иргэд аль үйлдвэрийн, ямар төрлийн архинд хордсон болохыг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга […]