Наймдугаар сарын 13-17-ны хооронд Хэнтий аймгийн эрчим хүчийг өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засвар хийж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 1997 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, жилд дунджаар 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийгддэг юм байна.