erchim-huch.jpg
updown2017-11-01 09:481min0
Өнөөдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдах юм. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 […]

UB-1.jpg
updown2017-10-01 12:001min0
Монголын үндэсний радиогийн бэлтгэсэн ярилцлагыг хүргэж байна. Радиогийн сэтгүүлчийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг ямар журмаар, хэрхэн хөнгөлөх вэ гэсэн асуултад Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ хариулж байна. https://www.facebook.com/MYOHP/videos/1970915293180115/ Эх сурвалж: mnb.mn    

erjim-huch.jpg
updown2017-09-21 09:051min0
“Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар болов. Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц эрчим хүч хэмнэн, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэсэн […]

tsahilgaan.jpg
updown2017-09-03 11:311min0
Өнөөдөр (2017.09.03) цахилгааний хязгаарлалт хийсэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороодын эрчим хүчийг 11:00 цаг гэхэд холбов. Нийслэлийн өвлийн бэлтгэлийн хангах зорилгоор зарим станцууд засварын ажлыг хийж, хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарласан билээ.

HENTII.jpg
updown2017-08-15 14:431min0
Наймдугаар сарын 13-17-ны хооронд Хэнтий аймгийн эрчим хүчийг өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засвар хийж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 1997 оны нэгдүгээр сард ашиглалтад орж, жилд дунджаар 518.4 сая төгрөгийн их засварын ажил хийгддэг юм байна.

tsahilgaan.jpg
updown2017-07-28 01:521min0
Өнгөрсөн сард Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг цахилгаан тасарсан аймгуудад ажилласан. Энэ үеэр Архангай, Өвөрхангай зэрэгт аймагт тулгуур баганыг босгож холболт хийх үед агаарын шугамыг буруу холбосноос болж дээрх хоёр аймаг дахин цахилгаан тасарч дөрөв хоног тоггүй байхад хүрчээ. Эрчим хүчний саатал гарсан аймгуудын гэмтлийг засварлах ажлыг өчигдөр оройноос эхлүүлсэн байна.

-нутаг.jpg
updown2017-07-05 10:371min0
 Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.   Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана […]

erchim-huch.jpg
updown2017-07-01 12:271min1
Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо. Өнгөрсөн Лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, […]

.jpg
updown2017-06-30 14:331min3
Уржигдар (2017.06.28) орсон түүр зуурын хүчтэй бороонд Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унасан. Тоггүй болсон Хөвсгөл, Архангай, Завхан, Булган зэрэг аймгийг яаралтай эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй юм. Одоогоор зургаан тулгуур  шонг […]

-нутаг.jpg
updown2017-06-29 13:101min0
Өчигдөр (2017.06.28) Архангай, Булган аймгийн нутгаар хүчтэй салхи шуурч, мөндөр орж Эрдэнэт –Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарсан. Цахилгаан тасарсантай холбогдуулан эдгээр аймагт байрлах Шатахуун түгээх станцууд үйл ажиллагаагаа түр зогсоожээ.