Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр нурж нэг ажилтан хөнгөн бэртсэн хэрэг энэ сарын 27-нд гарчээ. Тухайн барилгын нэг давхрын таазанд нуралт үүссэн байна.
Анх 1970 онд модоор баригдсан энэ байрыг шуурхай чөлөөлж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа аж. Харин төрийн албан хаагчид гурван гэр барьж, иргэдэд үйлчилж байгаа юм байна.